
Өвөрхангай аймгийн 19 сум, Арвайхээр сумын 13 багийн нийт гэр хорооллын айл өрхүүдээр пийшин зуух, яндангийн аюулгүй байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийн үнэлгээний хуудсыг цахим хэлбэрт шилжүүлж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээллийн баазыг бүрдүүлэн хяналт, шалгалт, заавар зөвлөмжийг хүргэн ажиллаж байна. Иймд иргэд эвдрэл гэмтэлгүй, стандартын пийшин зуухыг хэрэглэхийг зөвлөж байна.

