“АЮУЛГҮЙ ГАЛЛАГАА” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУРГАЛТААР ЗОХИОН БАЙГУУЛЛАЛАА

-1.jpg

Он гарсаар Улсын хэмжээнд 1 сарын байдлаар объектын гал түймрийн дуудлага 402 удаа гарч, 3 хүн гал түймэрт өртөж, 2 хүн түлэгдэж, 3 хүн угаартсан бол Өвөрхангай аймгийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага 4 удаа гарч, 253,5 сая төгрөгийн өмч хөрөнгийг аварч 32,1 сая төгрөгний хохирол учирсан байна. Иймд гэр хорооллын айл, өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын стандарт, норм, нормативыг мөрдүүлэх, галын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “АЮУЛГҮЙ ГАЛЛАГАА” нэгдсэн арга хэмжээг Өвөрхангай аймгийн 19 сум Арвайхээр сумын 13 багийн хэмжээнд гэр хорооллын айл өрх бүрээр орж хяналт шалгалтыг

2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 25 өдрүүдэд Онцгой байдлын газар, Хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Улаан загалмайн дунд шатны хороо, бүх шатны Засаг дарга, нийгмийн ажилтан, Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Өвөрхангай аймаг дахь салбар зэрэг хамтарсан баг Пийшин зуух, яандангийн аюулгүй байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийн үнэлгээний хуудсыг цахимаар бөглүүлж үнэлгээ, дүгнэлт өгөх талаар Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Б.Батбилэг, үүрэг чиглэл өгч, Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Г.Балжинням сургалт зохион байгууллалаа

scroll to top