ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

269928897_4554248874674407_2772446022696836041_n.jpg

COVID-19-ын цар тахлын омикрон хувилбарын давалгаа эхэлсэнтэй холбогдуулан Эмнэл зүйн 96 орчим хувьд нь ханиад томуугийн шинж тэмдэгээр илэрч байгаа тул халдвар тархах магдлал маш өндөр байгааг эрүүл мэндийн яамнаас  анхааруулж байна.

Иймд иргэд КОВИД-19-ын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гараа 20 секундын турш савандаж угаах, хүн хоорондын зай барих, амны хаалтыг тогтмол зүүж 2 цаг тутам солих, шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг анхааруулж байна.

Шинж тэмдэг нь:  Ханиалгах, найтаах, хоолой сэрвэгнэх, сөөх, бага насны хүүхдэд ларингит болох эрсдэлтэй байна. Тэр дундаа 0-5 насны хүүхдүүдэд эрсдэл өндөр байх магадлалтай. Омикрон хувилбар нь ханиад томуугийн шинж тэмдгээр илэрч улмаар хүндрэх, эрүүл мэнд, амь насанд хохирол учируулах магдлал өндөр байгааг эрдэмтэд судалгаагаар гаргасан байна.

Хэрэв та батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол гэрийн тусгаарлалтын дэглэмээ  сүүлийн харьцсан өдрөөс 5 хоног гэртээ тусгаарлах, шинж тэмдэг илэрвэл шинжилгээнд хамрагдаж хайртай дотны хүмүүсээ халдварт цар тахлаас урьдчилан сэргийлээрэй

Мөн Уламжлалт цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, айлд зочилохгүй, гэртээ зочин урихгүй хайртай дотны хүмүүстэйгээ цахимаар золголт хийхийг АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС, ШУУРХАЙ ШТАБААС УРИАЛЖ БАЙНА

scroll to top