ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХИЙН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ, ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “ЦАГААН САР” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

269928897_4554248874674407_2772446022696836041_n.jpg

 Онцгой байдлын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн баталсан удирдамжийн хүрээнд Арвайхээр, Хархорин, Хужирт сумдын гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх “Цагаан сар” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тус арга хэмжээний хүрээнд Гал түймэр унтраах аврах 12, 45 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид хариуцсан баг хорооны айл өрхийн 15000 орчим айл өрхүүдэд ухуулга сурталчилгаа, аюулгүй байдлыг хангуулах заавар зөвлөмж өгч ажиллана.

Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Иймд: Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

  • Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
  • Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчнаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
  • Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
  • Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахийг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
scroll to top