ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

DSC_5662-Medium.jpg

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ээлжит хурал болж 2021 оны жилийн эцсийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ. Тус зөвлөлийн биелэлтийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр гишүүдэд танилцуулсан

Хурлын үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын дарга О.Пүрэвдорж Гамшгийн эрсдэлийг бууруулах талаар мэдээлэл хийж, цаашид аймгийн хөгжлийн төлөвлөлтөнд тусгах ажлын санал, авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах, зэрэг нийт 4 чиглэлийн 32 орчим ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна

Аймгийн иргэдийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2021 онд авч хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг 91.5 хувийн биелэлттэй гэж дүгнэлээ.

scroll to top