АЛБА ХААГЧДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

260128802_3025860000985751_2448004876265464937_n.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/57 дугаар тушаалаар Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг “Усанд сэлэх дадлага, сургалт”-ыг 14 удаа, 28 цагийн багтаамжтайгаар зохион байгуулах юм.

Уг сургалтанд нийт 17 алба хаагчид хамрагдаж усны ослоос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, ур чадварыг эзэмшүүлэх зорилгоор анхан болон дунд шатны гэсэн төрлөөр явагдаж, мэлхий сэлэлт, өврөөр даллах, усанд осолдсон иргэнийг эрэн хайх, аврах ажиллагаа, осолдогчийг аюулгүй газар зөөвөрлөх, анхан шатны тусламж үзүүлэх зэрэг дадлага сургуулийг зохион байгуулж,  аврагч нарын бие бялдар, сэтгэлзүй, ур чадварыг дээшлүүлж байна.

scroll to top