ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАРЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

263116715_6624236094285122_1866727193069909369_n-scaled.jpg

Онцгой байдлын газрын автомашины жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт, норм норматив болзошгүй аюулт үзэгдэл, гал түймрийн дуудлага богино хугацаанд хүрэлцэн очих бэлтгэл бэлэн байдлыг хангах мэргэжлийн ур чадвар, чадамжийг нэмэгдүүлэх сургалт дадлагыг 2021 оны 11 дүгээр сарын 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллалаа. Сургалтанд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах аврах 12 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 45 дугаар анги, Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн нийт 18 жолооч хамрагдсан юм.

Мэдлэг ур чадварыг дараах үзүүлэлтээр шалгаж үнлэлт дүгнэлт өгсөн Жагсаалын үзлэг, бие бялдрын норматив шалгуур үзүүлэлт насны ангиллаар, автомашины гэмтэл засварлаж хэвийн ажиллагаанд оруулах, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн тест бөглөх, Заасан цэгт гал унтраах автомашин  байрлуулан, насос ажиллуулж хошуугаар ус гаргах, “С” ангиллын автомашин жолоодох эрх олгох шалгалтын журмаар туг сүлжих, авто гражид ухрах, хажуугийн зогсоолд байрлуулах, туннельд хөдөлгөөн үйлдэх зэргээр мэдлэг ур чадварыг бататгасан

scroll to top