“БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

261393469_3061557487389970_5626913458110977867_n.jpg

Нэгдсэн үндэстний байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 03-ний өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг угтан “БЭРХШЭЭЛ БА БОЛОМЖ” сэдвийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 30-ний  өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль зүйн сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Сургалтыг уулзалтад Арвайхээр сумын 13 багийн нийт 106 иргэнийг 2 бүлэгт хувааж Коронавируст Ковид-19-ын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 8 цагийн сургалт зохион байгуулсан. Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, Нийгмийн даатгалд даатгуулахын ач тус, гамшгийн тухай ерөнхий ойлголт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвүүдээр Онцгой байдлын газар, Нийгмийн бодлогын хэлтэс,  Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг хамтрагч байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран зохион байгууллалаа.  

scroll to top