МЭРГЭЖЛИЙН АНГИЙН БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДЛЫГ ШАЛГАВ

260669058_4929818713708790_7300293204536416309_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/75 дугаар тушаал дагуу Онцгой байдлын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр баталсан удирдамжийн хүрээнд Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Өвөрхангай аймаг дахь  салбар, Авто зам засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компани, Онги ус суваг орон нутгийн өмчит хувьцаат компани зэрэг мэргэжлийн ангиудад бэлэн байдлын үзлэгийг 2021 оны 11 дүгээр сарын 23-29-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

Бэлэн байдлын үзлэгт хамрагдсан мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг үнэлж дүгнэх мэдлэг, дадлага, ур чадварыг дээшлүүлэх зорилготой тус бэлэн байдлын үзлэгийг Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын дарга х/ч Г.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн зохион байгуулсан. Бэлэн байдлын үзлэг, шалгалтаар мэргэжлийн ангиудын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үүсэж болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мэргэжлийн ангийн мэдлэг ур чадвар гамшиг ослын үед ажиллах техник хүч хэрэгслийн бэлэн байдал үүрэг гүйцэтгэх чадавхи зэргийг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа

scroll to top