ЭРҮҮЛ ЭНХ ЯВАХЫН ҮНДЭС ЦЭВЭР АГААР

259544637_2989016144683136_6718328715037370680_n-1.jpg

Хүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Харин эрүүл энх явахын үндэс нь цэвэр агаар юм. Хүн хоол ундгүйгээр хэчнээн өдрийг тэсвэрлэж чадах боловч хүчил төрөгчгүйгээр хэдэн хормыг ч өнгөрөөх боломжгүй юм. Эрүүл хүнд дунджаар нэг цагт 500-600 литр хүчил төрөгч хэрэгцээтэй байдаг. Харин дасгал хийх, биеийн хүчний ажил хийх зэрэг үед хүчил төрөгчийн хэмжээ 40-50 дахин нэмэгддэг гэсэн судалгаа байдаг.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас 2021 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд “ЭЕРЭГ ХАРИЛЦАА, ЗӨВ ХАНДЛАГА” аяны хүрээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ийн халдвараар  өвчлөөд эдгэрсэн алба хаагчдыг цэвэр агаарт гаргаж дархлааг нь дэмжих зорилгоор

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрт байрлах “БИТҮҮТ” гэдэг байгалийн цогцолбор жуулчны баазыг түшиглэн ээлжээр алба хаагчдыг гэр бүлийн хамт амралтын өдрүүдээр байгалийн үзэсгэлэнт газартай танилцаж цэвэр агаарт эрүүл мэнддээ анхаарч гэр бүл хамт олны халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн арга хэмжээг зохион байгуулан 29 алба хаагчийг хамруулахаас гадна эрүүл мэндийн үзлэг оншилгоонд  хамруулан эрүүл мэндэд анхаарч ажиллалаа

scroll to top