САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

255320510_1582590395434687_1465016972339001053_n.jpg

Тус газрын сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, “Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүй, цаашид анхаарах асуудал”-аар мэдээлэл хийж, газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, цаашид алба хаагч бүр хариуцлагатай байж, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг өгөв.

Мөн алба хаагчдын эрүүл мэнд, хувь хүний ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулахаар “Хувь хүний харилцаа ба зөв амьдрахуй”, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын дараах хүндрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх”, “Архи, тамхины хор хөнөөл” зэрэг сэдвүүдээр сургалтыг холбогдох байгууллагын эмч, мэргэжилтэн нартай хамтран зохион байгуулав. Дээрх зөвлөгөөнд Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хужирт сум дахь эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид цахимаар оролцсон юм.

scroll to top