ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ

253411054_574448500512001_4550811256058600456_n.jpg

Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн хуваар төлөвлөгөөний дагуу “Сансар худалдаа, үйлчилгээний төв”-ийн нийт 47 ажилтан албан хаагчдад Коронавирус “Ковид-19”-ийн үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан Онцгой байдлын газрын сургалтын танхимд 2 бүлэгт хуваарилан 10 дугаар сарын 3, 4-ны өдрүүдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн ерөнхий үнэлгээ, галын аюулгүй байдал сэдвээр 2 өдрийн сургалт зохион байгуулж гамшгаас хамгаалах мэдлэг эзэмшүүлсэн.

Дадлага сургуулийг 10 дугаар сарын 5-ны өдөр  Арвайхээр сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сансар худалдаа, үйлчилгээний төв”-ийн барилга байгууламжид газар хөдөлсний улмаас гал түймэр гарч өрөө тасалгаануудад  утаажилт тархаж нөхцөл байдал хүндэрсэн гэсэн цагийн байдлын дагуу тактикийн сургууль зохион байгуулсан.

Уг барилга байгууламжид утаажилт үүсэж нөхцөл байдал хүндэрсэн үеийн аврах ажиллагааны дадлага сургуулийг Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн захирагчийн түр орлон гүйцэтгэгч ахмад Б.Бямбатогтох удирдан зохион байгуулж  Гал түймэр унтраах аврах 12 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Цагдаагийн газрын алба хаагчид, Сансар худалдаа, үйлчилгээний төвийн ажилтан албан хаагчид нийт 62 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан сургалт дадлагыг амжилттай зохион байгууллалаа.

scroll to top