ЗООРИЙН ДАВХАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГУУДАД ГАМШГААС ХАМГААЛАХ БОЛОН ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

249436865_1577097995983927_1248457650744569915_n.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж байна. 

Тус хяналт шалгалтад Арвайхээр сумын нутаг дэвсгэрт зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа 5 объект хамрагдсан. Уг байгууллагууд галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 26 зөрчил илрүүлж, 5 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гамшгаас хамгаалах болон  Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 5, мэдэгдэл 4-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллалаа.

scroll to top