СУМДЫН МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ШАЛГАЖ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГӨВ

248396713_1576267249400335_6063942434898701605_n.jpg

Мал аж ахуйн болон төв суурингийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, сумдын удирдлага, малчид, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяраар ахлуулсан ажлын хэсэг энэ оны 10 дугаар сарын 27, 28-ны өдөрүүдэд Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий сумдад ажиллалаа

Ажлын хэсгээс тухайн сум орон нутгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, зарим төрийн байгууллага, малчин өрхийн өвс тэжээл, малын саравч, хашаа, хорооны дулаалга, уст цэгийн ажиллагаатай биечлэн танилцаж, Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний аранзны үзлэг, машин техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг улам эрчимжүүлэх, өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааны эх үүсвэрийн хөрөнгийг зохих эх үүсвэрийн дагуу шийдвэрлэх, нүүрс нөөцлөх, шугам сүлжээний бэлэн байдлыг хангаж, малчдын өвс, тэжээлийг нөөцлөх, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллах чиглэл сумын удирдлага, холбогдох хүмүүст өгсөн.

scroll to top