ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САНТ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ

DSC_3903.jpg

Тус сургуулийг гамшиг онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн анги хуулийн этгээдийн харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд 3 үе шаттайгаар зохион байгуулсан.

Сумын Онцгой комисс, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг “ЯАРАЛТАЙ ЦУГЛАР” дохио өгч бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, танхимын сургалтаар үргэлжлэн Гамшгийн үеийн удирдлага, газар хөдлөлт, гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ сэдвээр удирдах бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулсан.

2 дахь өдрийн сургалтаар танхимын дадлага сургуулиар үргэлжилж  сумын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсон үеийн хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлтгэл бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийх, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан дадлага сургуулийг амжилттай зохион байгуулж үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа

scroll to top