ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ШАХМАЛ ТҮЛШ НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

2-1.jpg

Арвайхээр хотын агаарын бохирдлыг бууруулах хэрэглэгчдээ эрүүл чанартай түлшээр хангах тулд Баянтээг уурхайг түшиглэн “Шахмал түлш”-ний үйлдвэрийг 2020 онд байгуулсан юм. Тус үйлдвэр цагт 30 тонн, өдөрт 300 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд 25 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, Арвайхээр хотын найман мянган өрх айлын жилийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай, шахмал түлш гаргаж авахад шаардлагатай бүх материалаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг” хэмээн уурхайн захирал Д.Азбилэг хэлж байв.

 Баянтээгийн уурхай нь Өвөрхангай төдийгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Дархан гэхчлэн олон аймгийн иргэдийг нүүрсээр хангадаг, 29.6 сая тонн нүүрсний нөөцтэй, жилд 150 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай юм. Нүүрсний чанарын хувьд илчлэг сайтай ч тортог, хүхэр ихтэй байдаг нь агаарын бохирдолд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс уг нүүрсийг хагас коксжуулж, шахмал түлш үйлдвэрлэснээр нүүрсний тортгийг 50 хувиар багасгаж, агаарын бохирдол 60-аас дээш хувьтай буурна гэж үзэж байна.

Энэ жил “Шахмал түлшээ айл өрхийн хэрэглээнд нэвтрүүлэхээр аймгийн удирдлагуудтай гэрээ хэлэлцээр хийж эхний ээлжинд Арвайхээр сумын 2 дугаар багийн айл өрхөд нийлүүлэхээр болоод байна. Тус багийн иргэдэд шахмал түлшний хэрэглээ сэдвээр Баянтээгийн уурхайн ашиглалтын инженер, сургалт хариуцсан мэргэжилтэн сургалт зохион байгуулсан.  

Уг ажлын хүрээнд шахмал түлшийг хэрэглэх заавар, айлуудын пийшин зуух өөр өөр байдаг зэргээс шалтгаалан пийшин зуухны аюулгүй ажиллагаа, хэрхэн түлшээ хэрэглэх аргыг зааж сургах, хяналт шалгалтыг энэ оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Онцгой байдлын газар, Арвайхээр сумын захиргаа хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  

scroll to top