ГЭР ХОРООЛЛЫН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

52.jpg

Өвөрхангай аймгийн хэмжээнд он гарсаар объектын гал түймэр 24 удаа бүртгэгдэж гал түймрийн улмаас 2 хүний амь нас хохирсон харамсалтай тохиолдол гарсан. Онцгой байдлын газраас “Яндангаа хөөлж Цахилгааны аюулгүй байдлаа шалгая” нэгдсэн арга хэмжээг 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.

Тус аяны хүрээнд  хүйтний улирал ирж буйтай холбогдуулан айл өрхийн галлагаа пийшин зуухны аюулгүй ажиллагаа, цахилгааны хэт ачаалал үүсдэг тул ард иргэдэд айл өрхийн цахилгааны аюулгүй байдал, болзошгүй гамшиг осол, ахуйн хүрээний осол гэмтэл, галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт заавар зөвлөмжийг өгч ухуулга сурталчилгааг зохион байгуулж байна.

scroll to top