БАЯНГОЛ СУМАНД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

245833650_981517089063983_6800237702011760896_n-scaled.jpg

Өвөрхангай аймгийн Баянгол суманд гамшгаас хамгаалах команд штабын сургууль хоёр  дахь өдрөө танхимын дадлага сургуулилалтаар үргэлжилж байна. Тус сургуулийг гамшиг онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн орон нутгийн удирдлагын шийдвэр гаргалт, зохицуулалт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги хуулийн этгээдийн харилцан ажиллагаа сэдвийн хүрээнд астрономийн 48 цаг, оперативын 72 цагийн багтаамжтай 3 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Сумын нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт болсон үеийн хариу арга хэмжээ, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн анги, албадын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлтгэл бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийх, өгөгдсөн цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний төлөвлөгөө боловсруулах дадлага сургуулиар үргэлжилж байна.

scroll to top