ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

243490901_390042456087431_4135907651579159409_n-scaled.jpg

Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт, дадлага 2021 оны 10 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Аймгийн Онцгой байдлын газрын Төлөвлөлт, Бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтний үүрэг гүйцэтгэгч хошууч Г.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг сумын хэмжээнд “ЯАРАЛТАЙ ЦУГЛАР” дохиогоор Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг жагсаалын бэлтгэл, аранзны үзлэг машин техник, багаж хэрэгсэлийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж танхимын сургалтаар үргэлжлэж байна.

Тус сургуулийг байгалийн гаралтай аюулт үзэгдэл, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын үеийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын түншлэл хамтын ажиллагаа, удирдах бүрэлдэхүүний чадавхийг сайжруулах, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах төрийн бодлого, гамшгаас хамгаалах төлөвлөлт, Гамшгийн эрсдэлийн үнэлгээ сэдвээр сургалт зохион байгуулагдаж байна.

scroll to top