ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР-“ЗӨВХӨН ХАМТДАА-БИД ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЧ ЧАДНА” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

243490632_5068940899789533_7506808416570004559_n.jpg

2021 оны 10 дугаар сарын 13 Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр. Энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр дэлхий нийтээр 2009 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тус өдрийг угтан гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн дараах ажлуудыг зохион байгуулсан. Ерөнхий боловсролын 453 сурагчдад аюулгүй амьдрах ухаан цахим сургалт, “Зөвхөн хамтдаа-Бид эх дэлхийгээ аварч чадна сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 98 бүтээл ирүүлснээс шилдэг 4 бүтээлийг  шалгаруулсан.

Улаан загалмайн хорооны сайн дурын өсвөрийн улаан загалмайн гишүүн хүүхэд багачуудад эмнэлгийн анхны тусламж хийх  арга болон газар хөдлөлтийн үед амь, насаа хэрхэн хамгаалах бусдад тусламж үзүүлэх талаар ерөнхий  боловсролын өрөө удирдах бүлгийн хүүхдүүд үзүүлэх сургалтыг хийж үзүүлсэн

Өвөрхангай аймгийн төв Аюуш Баатарын талбай дээр гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа болон техник тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийг танилцуулан гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг шат дараатайгаар зохион байгуулан иргэд олон нийтэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалж, бусдад тусламж үзүүлж, мэдлэг дадлыг эзэмшсэн байх явдал юм

scroll to top