ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

242495314_287081423239906_4284701819173501601_n.jpg

Орон нутгийн удирдлагын гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн шийдвэр гаргах дасгал, сургууль хийх, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн нөөцийг тодорхойлох, бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит байдалтай уялдуулан тодотгох, удирдах бүрэлдэхүүний сургалт Өвөрхангай аймгийн хэмжээнд 2021 оны 10 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулав.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, сургуулийн удирдагч, хурандаа А.Алтанбагана аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн гамшгийн үеийн харилцан ажиллагааг сайжруулах удирдах бүрэлдэхүүний сургалтыг 90,8 хувьтай дүгнэгдсэн.

Тэрээр, энэ жилийн хувьд Коронавирус /Ковид-19/-ын цар тахлын үед гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан албад мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний 80 хувь нь цахимаар оролцож байгаагаараа онцлог боллоо гэж хаалтын үгэндээ дурьдлаа.

Цаашид Өвөрхангай аймаг нь удирдах бүрэлдэхүүн болон сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд гамшгаас хамгаалах ослын үеийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх сургалт, дадлагыг төлөвлөж зохион байгуулах чиглэл өгч, амжилт хүслээ.  

scroll to top