КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ТАНХИМЫН СУРГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

244764344_299287361697146_2590051663502715025_n.jpg

Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль нь яг одоо танхимын сургалтаар үргэлжилж байна.

Тус сургалтыг Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана “Гамшгийн менежмент” хичээлээр эхэлж, түүнчлэн “Ослын үеийн удирдлагын тогтолцоо”, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал”, “Монгол улсын газар хөдлөлтийн нөхцөл байдал”, “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн хавсрах аюул, осол гал түймрийн аюулын хариу арга хэмжээ, бэлтгэл бэлэн байдал”,  “Гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал”, “Гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт” сэдвүүдээр аймгийн бүх шатны Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын удирдах бүрэлдэхүүнд танхимаар, аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, 19 сумын алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн цахимаар оролцож байна.

scroll to top