ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД 450 ГАРУЙ БҮРЭЛДЭХҮҮН ОРОЛЦЛОО

244979673_927327094800983_3323599515052533813_n.jpg

Монгол Улсын Шадар сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Өвөрхангай аймагт Гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийн нээлтийн арга хэмжээ 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагт аймгийн хэмжээнд зохион байгуулагдлаа.

Нээлтийн арга хэмжээнд Өвөрхангай аймгийн 19 сумын 450 гаруй бүрэлдэхүүн хамрагдав.

Сургуулийн үйл ажиллагааг нээж Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана,  Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж нар нийт 19 сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд Гамшгаас хамгаалах Команд штабын сургуульд нь амжилт хүслээ.  

 

scroll to top