ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХАД БЭЛЭН БОЛЛОО

244874964_396421685404778_3907391684588710620_n.jpg

Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт үүсч болзошгүй гамшгийн нөхцөл байдлыг даван туулах, нэгдсэн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Өвөрхангай аймгийн нийт 19 сумын хэмжээнд Гамшгаас хамгаалах Команд штабын сургуулийг зохион байгуулахад бэлэн боллоо.

Аймгийн хэмжээний команд штабын сургууль нь таван жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Коронавирус “COVID-19” цар тахлын цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 19 сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд “ZOOM” программаар цахимаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сургуулийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбаганаар ахлуулсан ажлын хэсэг удирдан чиглүүлнэ. Тус сургууль нь 2021 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

scroll to top