ӨСВӨРИЙН АВРАГЧ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮД ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДАЛАА

244032427_1559224814437912_2297921934482381955_n.jpg

Өвөрхангай аймгийн 19 сумын ерөнхий боловсролын 26 сургуулийн  “Өсвөрийн аврагчдад гамшгаас хамгаалах цахим сургалт зохион байгууллаа.

Сургалтыг аймгийн Онцгой байдлын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Насан туршийн боловсролын төв, Улаан загалмайн хороо хамтран 325 сурагчдад Өсвөрийн аврагч бүлгийн ажиллах зарчим үүрэг, Цар тахлын үед сургуулийн орчинд ажиллах арга зүй, Гамшгийн тухай ерөнхий ойлголт, Гамшгийн үеийн усны эрүүл ахуй сэдвээр 4 цагийн цахим сургалтыг хамтрагч байгууллагын мэргэжтэнүүд хуваарийн дагуу амжилттай зохион байгуулсан.

scroll to top