СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

71.jpg

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Сант, Гучин-Ус, Төгрөг, Уянга, Нарийнтээл, Баянгол сумдын сургууль, цэцэрлэгүүдийн Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж багш, ажилтан албан хаагчдад  сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 190 тогтоол “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль” холбогдох дүрэм журмын талаар мэдээлэл өгч сургууль, цэцэрлэгийн үнэлгээ хийх аргачлалаар ерөнхий үнэлгээг учирч болзошгүй гамшгийн аюул тус бүрээр тогтоож, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаар заавар зөвлөмж өгч, үүрэг чиглэл өгсөн.     

scroll to top