МАЛЧДЫН БҮЛГИЙГ ДЭМЖИХ 16 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЭЛЭЭ

0.jpg

2021 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ны өдрүүдэд малчдын бүлэгт гамшгийн эрсдэлийн менежментийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг зудад нэрвэгдсэн аймаг, орон нутагт зохион байгуулах зорилгоор Өвөрхангай аймгийн хамгийн их мал хорогдсон Богд, Баруунбаян-Улаан, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл сумдын Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн, мал эмнэлэгийн мэргэжилтнүүд хамрагдаж сургагч багшаар бэлтгэгдлээ.

Тус сургалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд 1-р шатанд аймгийн хэмжээнд 16 сургагч багш бэлтгэгдэж орон нутагтаа 16 малчдын бүлэг байгуулж, бүлэг тус бүр гамшгийн эрсдэлийн менежмент, малчдын бүлгийн зохион байгуулалт, санхүү бизнесийн төлөвлөгөө боловсруулж 2-р үе шатанд хэрэгжүүлэх юм.

Сургагч багш бэлтгэх сургалт 8 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ний өдрүүдэд Онцгой байдлын газрын сургалтын танхимд зохион байгуулагдсан.

scroll to top