
Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Ишдорж аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Болзошгүй гамшиг осол, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал, Коронавируст “COVID-19”-аас урьдчилан сэргийлэх тэмцэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөдөлгөөнт хяналтын цэг 2 ширхэг, өнгөт принтер 1, иж бүрэн суурин компьютер, гал түймэр унтраах автомашины 6 ширхэг аккумулятор бүхий нийт 25.000.000.00 /хорин таван сая төгрөг/-ийн эд зүйлсийг гардуулан өгч алба хаагчдад амжилт хүслээ
