ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

219234687_5063757066984293_8159175803386201923_n.jpg

2021оны 08 дугаар сарын 04-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн үйл ажиллагаатай танилцаж үүрэг чиглэл өгч эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдад шагнал гардуулсан. 

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Салаан захирагчийн үүрэг гүйцэтгэгч А.Мөнхдэлгэр дэслэгч, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч Б.Өсөхбаяр ахмад цолоор, мөн энхийн төлөө медалиар, Ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн М.Бундхорол ахлах дэслэгч цолоор, Хархорин сум дахь Гал түймэр унтраах аврах 45 дугаар ангийн салааны захирагч М.Пүрэвсүрэн ахлах дэслэгч цолоор тус тус шагнагдлаа. Шагнагдсан алба хаагчдадаа халуун баяр хүргэж ажлын өндрөөс өндөр амжилт хүсье.                                                             

scroll to top