НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкманыг Онцгой байдлын албаны I зэргийн тэмдгээр шагналаа

UN-RC.jpg

НҮБ-аас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсад шинээр томилогдсон Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг угтан авах, Монгол Улсад НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж, НҮБХХ-н Суурин төлөөлөгчийн албыг дөрвөн жилийн турш хашсан хатагтай Биата Транкманыг удаах ажил албанд нь үдэх ёслолын арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг оролцож хатагтай Транкманд манай улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Онцгой байдлын албаны I зэргийн тэмдгийг гардуулан өглөө.

Онцгой байдлын ерөнхий газар нь дэлхийн 10-аад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага, НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Гамшгийн аюулыг бууруулах Азийн бүсийн төв, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Олон улсын галын байгууллагын дарга нарын Азийн холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон Улс, БНСУ, Швейцарийн Холбооны Улс, БНТУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд зэрэг 20 гаруй бүс нутгийн болон дэлхийн хэмжээний олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаатай ажилладаг юм.

Тухайлбал, НҮБ-ын Монгол Улс дахь бүхий л агентлагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд НҮБХХ-тэй хамтран үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхыг сайжруулах чиглэлээр дөрвөн үе шат бүхий төслийг амжилттай хэрэгжүүлж, НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийг иргэдэд шуурхай хүргэхэд хамтран ажилладаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top