Сургалт, дадлага амжилттай зохион байгуулагдав

DSC_0591-Small.jpg

Тус газрын даргын 2021 оны А/26 дугаар тушаалаар Гал түймэр унтраах, аврах 12, 45 дугаар ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах салбарын аврах бүлгийн дарга, шуурхай удирдлагын оператор нарыг чадвахижуулах сургалт энэ сарын 04, 05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

1.Танхимын сургалтаар

• Гал түймэр унтраах дүрэм, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм

• Гал түймэр унтраах онцлог

• Эрэн хайх, аврах ажиллагааны зохион байгуулалт

• Гамшгийн голомтод ажиллахад анхаарах зүйл

• Байр зүйн зураг дээр ажиллах

• Холбоо зохион байгуулалт

• Алба хаагчдын сэтгэл зүй сэтгэл заслын тусламж үйлчилгээ

• Албан бичгийн хөтлөлт, стандарт

• Гамшгийн үеийн удирдлага

• Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм

• Цэргийн албаны сахилгын дүрэм

 2.Хээрийн дадлага сургалтаар

• Сургалтад хамрагдаж буй алба хаагчдыг ”Улбар шар” код өгч ажиллуулах

• Хээрийн хувцас, хээрийн үүргэвч, офицер цүнхэнд үзлэг хийх

• Шуурхай удирдлагын операторууд богино долгионы станцыг дэлгэж холбоо зохион байгуулах, үелзэл тааруулах, формат хийх

• Алба хаагчдыг баг болгон хувааж GPS, Луужингаар цэг олох

• Гал унтраах байлдааны тархалт хийх

• Барилга, байгууламжид гарсан галыг унтраах цагийн байдал дээр ажиллах зэрэг нийт 17 төрлөөр сургалт, дадлагыг зохион байгуулж, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөв.

Алба хаагчдадаа ажлын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

default
default
scroll to top