Байгууллагын үйл ажиллагаатай танилцав

DSC_0404-Small.jpg

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга А.Ишдорж нарын хамт өнөөдөр /2021.06.04/ тус газрын үндсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, үйл ажиллагаанд ашиглагдаж буй техник хэрэгсэлтэй танилцав.

Энэ үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр сүүлийн жилүүдэд орон нутгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж буй ажлын талаар болон цаашид алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ажлын саналуудаа танилцуулсан юм.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэхдээ иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байгаа алба хаагч нарт талархал илэрхийлэн алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонссон Улсын Их Хурлын гишүүн, аймгийн Засаг дарга нарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

scroll to top