Албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгав

DSC_0279-Small-e1622689264311.jpg

Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын газар, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 12 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг энэ оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 02 цаг 10 минутад “Улбар шар” кодоор цуглуулан албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.

Энэхүү алба хаагчдын албаны бэлтгэл бэлэн байдлыг жагсаалын үзлэгээр эхлүүлэн хээрийн үүргэвч, багаж зэвсэглэмж, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэлд үзлэг шалгалтыг хийн, гал унтраах үндсэн албаны болон туслах албаны тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг нь шалган алба хаагч нарт үүрэг чиглэл өгсөн юм.

scroll to top