ХҮҮХЭД, БАГАЧУУДДАА БАЯРЫН БЭЛГИЙГ НЬ ХҮРГҮҮЛЛЭЭ

DSC_0011-Small.jpg

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.

Дээрх баярын өдрийг тохиолдуулан тус газраас алба хаагчдынхаа хүүхдүүдийн баярын бэлгийг эцэг, эхээр нь дамжуулан хүргүүллээ.

Иймд энэхүү баярын өдрийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Мөн эцэг, эх, асран хамгаалагч та бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулан олон нийтийн газраар дагуулан явахгүй байж, учирч болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд, багачуудаа хайрлан хамгаалъя.

scroll to top