ШУУРХАЙ БҮЛГИЙН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

191540744_155396223266411_8514197694955031791_n.jpg

Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 45 дугаар тушаалаар томилогдсон Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2021.05.25/ тус аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн гишүүд аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газраас, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил болон тусгаарлан ажиглах байр, дархлаажуулалтын нөхцөл байдал, сумдын халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөв.

Дээрх үйл ажиллагаатай холбоотой тус аймагт тулгамдаж буй асуудлуудын талаар Улсын Онцгой комисст уламжлах болохоо ажлын хэсгийн гишүүдээс илэрхийлсэн юм.

scroll to top