Байгалийн гамшигт өртсөн 15 өрхөд иж бүрэн гэр олголоо

186504636_142700567852912_5809809498746516019_n.jpg

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос энэ оны 3 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон гэргүй болсон өрхүүдэд гэр олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн хүрээнд Өвөрхангай аймагт тухайн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас гэр нь нурж орон гэргүй болсон 15 өрхөд иж бүрэн гэр, тус бүр 4 ширхэг хөнжил, 4 ширхэг гудас, гал тогооны иж бүрэн хэрэгслийг өнөөдөр /2021.05.23/ аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өглөө.

Мөн Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөрхангай аймагт коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын хөл хорио цээрийн дэглэмийн үед орлого нь зогссон, хүнсний хомстолд орж болзошгүй 19 сумын 500 өрхөд хүнсний тусламж үзүүлсэн юм.

scroll to top