Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлгийн шинэ барилгын шавыг тавилаа

DJI_0095-Small.jpg

default

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 331 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх аврах бүлгийг шинээр байгуулсан. Үүнтэй холбогдуулан шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагааг өчигдөр /2021.05.14/ буюу зуны эхэн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр эхлүүлж байна.

Энэхүү аврах бүлгийн байр нь 281 метр квадрат бүхий 2 давхар, 8 өрөө, тусгай болон туслах албаны автомашины граж, 1, 2 дугаар давхартаа сургалтын танхим, аврагчдын амрах өрөө зэрэг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх ая тухтай орчинг бүрдүүлсэн байх юм.

Сумдад ажиллаж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, сумын удирдлагаас онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаад талархалтай байна.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Ишдорж болон Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр, аймаг, сумын удирдлагууд, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид тус байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмадуудын төлөөлөл оролцов.

scroll to top