АРВАЙХЭЭР СУМАНД ХАЛДВАРЫН 4 ГОЛОМТ ШИНЭЭР ҮҮСЭЭД БАЙНА

19.jpg

Сүүлийн 24 цагт 367 иргэнээс PCR шинжилгээний сорьц авахад 13 иргэн халдвар авсан нь нотлогдлоо. Арвайхээр сумын хэмжээнд халдварын 4 голомт шинээр үүсээд байна.

▶БОЭТ-д халдварын 3 тохиолдол батлагдсан бөгөөд өмнөх батлагдсан голомтоос хамааралгүй байгаа тул эх үүсвэрийг тогтоох, ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна.

▶Арвайхээр сумаас Орхон аймаг руу буяны ажилд явах гэж 5 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг хүн сул эерэг гарсан бөгөөд өнөөдөр PCR шинжилгээгээр хариу нь баталгаажлаа.

▶Нутгийн удирдлагын ордонд байрладаг байгууллагаас халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

▶Улаанбаатар хотоос Арвайхээр сумын 11 дүгээр багт буяны ажлаар ирсэн иргэнээс халдвар илэрсэний дагуу холбогдох арга хэмжээг аваад байна.

Эдгээр шинэ голомтоос үүдэлтэй халдварын эх үүсвэрийг тогтоох, ойрын болон дам хавьтлыг илрүүлж, шинжилгээнд хамруулах, халдварын хүрээг хумихын тулд Арвайхээр суманд 4 дүгээр сарын 23-ны 06 цагаас эхлэн 4 дүгээр сарын 25-ны 22 цаг хүртэл хатуу хөл хорио буюу ТЭГ ЗОГСОЛТ хийгээд байна.

scroll to top