ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ

161431962_272367721071325_6142033653080653276_n.jpg

Өвөрхангай аймгийн “Арцад” худалдааны төвийн галын аюулгүй байдал, Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах мэдлэг олгох, төлөвлөгөөний дагуу үүрэг гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн тархалтын сургуулийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 08:00 цагт Онцгой байдлын сургалтын танхимд зохион байгууллаа.

Тус сургалтад “Арцад” худалдааны төвийн 27 ажилтан албан хаагчид хамрагдсан болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хамгаалах, байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшүүлэх дадлага сургуулийг Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн 1, 2 дугаар салаатай хамтран зохион байгууллаа.

scroll to top