ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

11-1.jpg

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа өнөөдрөөс буюу 3 дугаар сарын 15-ны өдрөөс БШУ-ны сайдын 58 дугаар тушаалын дагуу хэвийн үргэлжилж байна.

Аймгийн онцгой комиссын 3 дугаар сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлээр “Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлаар бүртгэгдсэн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Тэмүүлэл-Эрдэм, Лаборатори Мэргэд сургууль, 6 дугаар цэцэрлэгийн холбогдох анги бүлгийн үйл ажиллагааг түр зогсоож, давтан шинжилгээний хариу гартал тухайн бүлгийн багш, сурагчид холбогдох ажилтныг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна.

Мэргэжлийн байгууллагаар тухайн сургууль, цэцэрлэгт мананцар үүсгэн ариутгал, халдваргүйтгэлийг хийсэн бөгөөд БШУ-ны сайдын 58 дугаар тушаалд зааснаар “Ойрын болон дам хавьтал бүртгэгдсэн сургууль цэцэрлэгт эцэг, эхчүүд давтан шинжилгээний хариу гартал хүүхдүүдээ хичээл, сургуульд нь явуулахгүй байж болно.

scroll to top