Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

DSC_8009-Small.jpg

Тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 76 дугаар тогтоолоор аймгийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийг шинэчлэн байгуулсан.

Өнөөдөр /2021.02.19/ гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдийн хурал зохион байгуулагдаж, 2021 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.  

Уг хуралдааны үеэр тус газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр “Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулсан тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоол, зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг танилцуулж, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцуулсан юм.

 Мөн зөвлөлийн гишүүдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт” зэрэг сэдвээр сургалтыг оров.

Хамтын ажиллагаандаа амжилт хүсье.

scroll to top