238 ТӨРИЙН АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

DSC_7802-Small.jpg

Аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын 2021 оны А/63 дугаар захирамжаар Коронавируст /Ковид-19/ цар тахлын эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын төв доторх тээврийн хэрэгсэл, явганаар зорчих хөдөлгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас эхлэн 2 дугаар сарын 15-ны өдрийн 06.00 цаг хүртэл хязгаарлаж, Арвайхээр сумын 13 багийн гудамж, хороолол, зам талбайд цагдаа, мэргэжлийн анги байгууллагуудын 30 цэгт 60 алба хаагч, мөн Арвайхээр сум тойрсон 14 хяналтын цэгт 46 алба хаагч, аймгийн хэмжээнд 104 хяналтын цэгт Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Мэргэжлийн анги байгууллагуудын нийт 238 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэн, хяналт тавьж, иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Иймд иргэн бүр ухамсартай, хариуцлагатай байж, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд заасан үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Хариуцлагатай иргэн Халдвараас Хайртай бүхнээ хамгаална.

scroll to top