Хяналтын камераар тээврийн хэрэгсэл, явганаар зорчих хөдөлгөөнийг хянаж байна

146640863_3830657686996964_1408612184152625870_n.jpg

Аймаг, сум, багийн дотор хөдөлгөөнийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас 2 дугаар сарын 15-ны өдрийн 06.00 хүртэл хугацаагаар хязгаарласан.

Уг шийдвэрийн хүрээнд Арвайхээр сумын хяналтын камераар иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хянаж байна.

Мөн Арвайхээр сумын 13 багийн гудамж, хороолол зам, талбайн 30 цэгт 60 төрийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Иймд иргэд Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг хүндэтгэн хариуцлагатай байж, аав, ээж, ахан дүүстэйгээ амар мэндээ цахимаар мэндэлж, цахимаар золгохыг уриалж байна.

Хариуцлагатай иргэн хайртай бүхнээ халдвараас хамгаална.

scroll to top