АЙМГИЙН УДИРДЛАГУУД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, АЛБА ХААГЧ НАРТАЙ УУЛЗАВ

DSC_7362-Small-e1611312352948.jpg

Аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд Засаг дарга Адъяадолжингийн Ишдорж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Очирын Пүрэвдорж, Арвайхээр сумын Засаг дарга Баяраагийн Ганбат нар өнөөдөр /2021.01.22/ тус газрын алба хаагч нартай уулзаж, байгууллагын үндсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Уулзалтын үеэр Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр 2020 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон цаашид хэрэгжүүлэх ажлын саналаа танилцуулсан юм.

Уулзалтын төгсгөлд Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ тус газрын алба хаагчдын 2021 оны ажилд амжилт хүсч, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, орчин үеийн техник хэрэгсэлд тодорхой хөрөнгө оруулалт шийдвэрлэн дэмжин ажиллахаа илэрхийлэв.


scroll to top