Орон нутагт ирсэн иргэд гэртээ 7 хоног тусгаарлагдана

130805722_3667981279931273_7762929441506878617_o-1-e1608108510767.jpg

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалаар батлагдсан “Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын дагуу Улаанбаатар болон бусад аймгаас энэ оны 14-ний өдрөөс хойш ирсэн иргэд 7 хоногийн хугацаанд өөрийгөө гэртээ тусгаарлан, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, зохих дэглэмийг мөрдөх бөгөөд халдварын шинж тэмдэг илэрвэл тухайн аймаг, нийслэлийн Онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.

Мөн Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй бүсээс ирсэн тээврийн хэрэгслээс төлөөлүүлж 1 зорчигчоос PCR шинжилгээ авсан бол шинжилгээний хариу тодорхой болох хүртэл хугацаанд тусгаарлалтын дэглэмийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

Хариуцлагатай иргэн халдвараас хайртай бүхнээ хамгаална.

scroll to top