АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНААР ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

DSC_6126-Small.jpg

Тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны ээлжит бус 2 дугаар хуралдаан 11 дүгээр сарын 27-ны өдөр цахимаар хуралдаж Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулж, ажиллах журмыг баталлаа. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлнэ гэж заасан тул зөвлөлийн гишүүд ажиллах журмыг шинэчлэн баталснаар, цаашид тус Зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллах юм.

scroll to top