ГАМШГААС ХАМГААЛАХ ТАЛААР ХУУЛИАР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ 10 ИРГЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОВ

127251020_241515250643082_7095697580102669663_n.jpg

Монгол Улсын Засгийн газраас “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн” цаг үед коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах аймгийн Засаг даргын захирамж, Онцгой комиссын шийдвэрийг зөрчиж, Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй 10 иргэний зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус бүр нэг зуун нэгж /нэг зуун мянган төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хариуцлага хүлээлгэв.

Иймд иргэд та бүхэн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн” цаг үед Монгол Улсын Засгийн газар, УОК, Аймгийн Засаг даргын захирамж, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг анхааруулж байна.

scroll to top