АЛБА ХААГЧ НАРТАА УРАМ ХАЙРЛАВ

127912036_408580017166903_3669793531103747194_n.jpg

Тус аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд нийт 91 постод Онцгой, Цагдаа, Зэвсэгт хүчний болон бусад мэргэжлийн анги байгууллагаас бүрдсэн 259 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Өнөөдөр /2020.11.26/ Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Коронавируст /Ковид-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх энэхүү онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа ажиллах урам, зоригийг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэнд, дархлааг дэмжих, тэр дундаа хоол ундад анхаарах, дэмжлэг үзүүлэх зорилгоор тус газрын офицер бүрэлдэхүүн Арвайхээр сумын хэмжээнд хорио цээрийн дэглэм сахиулан хяналтын 14 цэгт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад халуун хоол, цай, аарц, чацаргана, витамин өгч, сэтгэлийн бэлэг барьж, ажиллах урам хайрласан юм.

Хамтын хүчээр хайртай бүхнээ халдвараас хамтдаа сэргийлцгээе.

scroll to top