ХЯНАЛТЫН ПОСТООР НЭВТЭРЧ БАЙГАА ИРГЭДИЙН БҮРТГЭЛ, АСУУМЖИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

126341902_214364430050607_7109696249311745493_n.jpg

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу А0301, А0302 дугаартай улсын чанартай авто замын шалган нэвтрүүлэх баруун /Баруун гуанз/, зүүн /Онги голын пост/ тандалт судалгаа хийж асуумжийн хуудас бөглөж байгаа төрийн албан хаагчид цаасан тэмдэглэл хөтөлж байгаа нь КОВИД-19 халдвар тархах эрсдэл өндөр байсан.
Үүнээс урьдчилан сэргийлэн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн дэслэгч Ж.Наранмандах, Мэргэжлийн хяналтын газрын хэмжилзүй,  холбоо, мэдээллийн улсын хяналтын байцаагч Б.Тайванбаатар, нар хамтран Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, иргэд, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл, тус сумаас гарч байгаа иргэд, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийх онлайн аппликешнийг боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Энэхүү аппликешнийг нэвтрүүлснээр  Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, зэрэг газар, хэлтсүүд мэдээ мэдээллийг түргэн шуурхай, шууд хүлээн авах боломжтой болж орон нутагт хөдөлгөөн хийж байгаа иргэдэд бүрэн хяналт тавих боломж бүрдлээ.

scroll to top