ХЯНАЛТЫН ПОСТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ БИЕЧЛЭН ТАНИЛЦАВ

DSC_6001-Small.jpg

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд өнөөдөр /2020.11.22/ аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Одонбаяр Арвайхээр сумын хэмжээнд ажиллаж байгаа 14 хяналтын постуудаар явж нөхцөл байдалтай биечлэн танилцаж, анхаарах асуудлуудад үүрэг чиглэл өгөхийн зэрэгцээ зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.
Мөн постонд үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын ажиллах нөхцөл тэр дундаа хоол ундад анхаарах, эрүүл мэнд, дархлааг дэмжих зорилгоор “Зөв аарц”-ны ундаа, “Витагрипп витамин С” болон амны хаалт /маск/, бээлий зэргээр хангав.
Одоогоор аймгийн хэмжээнд нийт 91 постонд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний болон бусад мэргэжлийн анги байгууллагаас бүрдсэн 259 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Маскаа зүү, гараа угааж ариутга
Мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дага
Дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэ

scroll to top